Булган аймгийн Засаг даргын тамгын газрын хөтөлбөрт тусгасан аймгийн төв болон Булган хотын хогийг багасгах, ард иргэдийн эрүүл ахуйн аюулгүй, цэвэр орчинг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд аймгийн төвийн нийтийн эзэмшлийн хэсгүүдийн болон айл өрх, албан байгууллагын хог хаягдлыг тодорхой хуваариар ачуулж, хогийн төвлөрсөн цэгийн эмх цэгцийг сайжруулж хаягжуулсан байна. Мөн байнгын харуул хамгаалалт ажлуулж, “Цэвэр орчин бүрдүүлэх сан”-г бий болгожээ. Тохижилт үйлчилгээний ангийн хог тээврийн машин техникийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн үйлчлэгч нарын ажлын үр дүнг дээшлүүлэх зэрэгт шинэлэг бүтээлч арга хэлбэрийг нэвтрүүлсэн байна. Мөн хөгжингүй орны жишээгээр газрын хөрсийг эрүүлжүүлэх, хогийг булах ландфиллийн арга нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн байна.
Э.САРАА