Ким Чен Уны эхнэр “Диор”-оор гоёв

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Ким Чен Уны эхнэр “Диор”-оор гоёв

БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Уны залуухан эхнэр, тус улсын тэргүүн хатагтай Ри Сол Жү нөхрийн хамт цэргийн ангиар зочлох үедээ “Кристиан Диор”-ын цүнхээр гоёсон нь гэрэл зургийн дуранд өртжээ. Ри Сол Жү нөхөр, залуу Кимийн хамтаар цэргийн бие бүрэлдэхүүний хамгаалалтад байгалийн үзэсгэлэнт газарт болсон уг арга хэмжээнд оролцсон гэнэ. Өмнөд Солнгосын “JoongAng Ilbo” сэтгүүлд лхагва гаригт мэдээлснээр залуу хатагтайн уг цүнх 1.8 сая вон буюу 1.594 ам.доллараар Сөүлийн томоохон дэлгүүрүүдэд худалдаалагддаг аж.

Түүнчлэн Өмнөд Солонгосын зарим сэтгүүлүүд түүнийг үргэлж албан ёсны хар өнгийн дүрэмт хувцас өмсдөг нөхрийнхөө дэргэд загварын мэдрэмжтэй, донж маягтай хувцасладаг хэмээн бичжээ. 

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж