Татварын ажилтны өдөр ирэх есдүгээр сард тохиодог. Энэ өдрийг өндөр амжилтаар угтаж, ажил үйлчилгээгээ улам сайжруулан чанаржуулж ажиллахыг Татварын ерөнхий газрын удирдлагууд Татварын албаны нийт байцаагч, албан хаагчдад уриалсан байна. Өнгөрсөн даваа гаригт болсон Татварын албаныхны Шуурхай хуралдаанаар хуралдаанаар Татварын Ерөнхий Газарт байрлах Татвар төлөгчийг угтах төвийн засвар дуусч байгаатай холбогдуулан, ашиглалтад оруулах бүхий л бэлтгэлийг хангаж ажиллахыг ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах хэлтэст даалгасан байна гэж Татварын Ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.