БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Сяолуныг даваа гаригт буюу 2012 оны  наймдугаар сарын 6-ны өдөр өөрийнх нь хүсэлтээр нь хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол, Хятадын харилцааны асуудлууд, тухайлбал оны сүүлийн хагаст хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өндөр түвшний айлчлалын асуудлаар санал солилцлоо гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж