
Курдын бүс нутагт найман цооногоос газрын тос олборлохоор 2008 онд байгуулсан гэрээний дагуу БНСУ-ын “Korea National Oil Corp” буюу KNOC нь дээрх төслийг санхүүжүүлэх юм байна. KNOC нь дээрх найман цооногоос нийт 7,2 тэрбум баррель газрын тос олборлох тооцоотой байгаа аж. 2008 онд үзэглэсэн гэрээ ёсоор KNOC нь газрын тос олборлолтоос олсон ашгийн тодорхой хувийг дэд бүтцийн төсөлд зориулах үүрэгтэй юм байна.
Багдад дахь Иракийн төв Засгийн газрын зүгээс газрын тостой холбоотой Курдуудын дээрх гэрээг эсэргүүцэн, шүүмжилж буй аж.
Б.АНХТУЯА