Шалгалтаар зураг төслийн Ай-Си- Ти Консалтинг сайн ХХК –ний 2010 онд боловсруулсан Харганы худгаас-Дэлгэр сумын чиглэлийн 92 км авто замын даланд үерийн усны улмаас эвдрэл их гарчээ. Мөн 2011 онд баригдсан зарим ус зайлуулах байгууламжийн ус оруулах амсар битүүрч шороонд дарагдсан байна. Авто замын ус зайлуулах өөрийн шуудууг стандарт, зураг таслийн дагуу байгуулаагүй, Алтай хотын төвөөс -7 км-т байрлах 30м урттай давуулах даланг стандартын шаардлагын дагуу бариагүйгээс үерийн ус авто замын хучилыг дагаж урссан байдалтай байжээ. Мөн замын ажлын усалгаанд Дэлгэр сумын Баянбуурал багийн Хургалж, Лүн, Ламын булгийг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр малтаж, хөв байгуулан ашиглаж байсан зөрчил ч илэрсэн байна.
Илэрсэн зөрчлийг арилгуулахаар ажлын гүйцэтгэгч БНХАУ-ын Шин Жиан Шин-Фа ХХК болон захиалагчийн хяналтын зөвлөхөөр ажиллаж байгаа Аварга зам ХХК-д хугацаатай үүрэг өгчээ. Ингэхдээ Зураг төсөл боловсруулсан Ай Си –Ти Консалтинг сайн ХХК-д авторын хяналтыг яаралтай ирж газар дээр нь гүйцэтгэх талаар албан тоот хүргүүлж, булгийг хэвийн байдалд оруулах арга хэмжээ авч байгаа талаар Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.