Жаахан хөвгүүн шиг байхаа боль

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Жаахан хөвгүүн шиг байхаа боль

Ингэж  хэлүүлэхээс залхаж байна уу? Өөрчлөгдөхийн тулд өөртөө тусал.  Бар хэсч, шар айраг уун, теннис тоглодог цаг чинь ард хоцорсон. Хэрэв нялцгай жаал байхаас залхаж том эр болохыг хүсч байгаа бол эрчүүдийн хатуу ертөнцөд тавтай морил. Мөн төгсөж буй сургуульдаа баяртай гэж хэлээд ажил хайж эхэлсэн бол өөртөө дүгнэлт тавих цаг иржээ. Гадаад төрх байдал чинь амьдралынхаа дараагийн үед амжилт олоход маш их нөлөөлнө. Энэ үед шилжихийн тулд хэд хэдэн өөрчлөлт хэрэгтэй болно.

Гял цал чимэглэлээс татгалз.
Хямдхан үнэтэй гинж, бөгж зэрэгт баяртай гэж хэл. Жинхэнэ эрчүүд үнэт эдлэл энгийн  хэрнээ үнэ цэнэтэй байх ёстойг мэднэ. Цаг мэтийн энгийн эд зүйл хэрэглэ.

Хувцаслалтын тухайд  өргөн, хэлхгэр өмд бол хөвгүүдийн сонирхол. Хоёр талын халаасанд нь гоймонгийн сарын хэрэглээг хадгалж болохоор олон тасалгаатай байдаг. Мөн элдэв зураг логотой цамц нэгэнт хийдгээ хийсэн тул стилээ өөрчилж илүү буурьтай сонголт хий.

Үнэгүй зүйлд дурлахаа боль
Үнэгүй аялал, үнэгүй үзвэр хайхаа боль. Юм болгонд тохирсон үнэ байдгийг сана. Одооноос эхлээд бүх зүйлд мөнгө төлж, урамшуулж сур. Эр хүний хамгийн сайн чанарын нэг бол өгөөмөр зан юм шүү.

Итгэлтэй даах хүн гэдгээ харуул
Өөрөөсөө жинхэнэ эр хүний дүр төрхийг хай. Бүх хүнтэй шударгаар харьц. Аливаа зүйлд тоглоом шоглоомоор бус жинхэнээсээ ханд. Хийсэн зүйлдээ хариуцлага хүлээж сур.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж