
Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд БОАЖЯ-наас нөхөн сэргээлт хийхийг сануулж, хийсэн ажлыг нь шалгаж эхлээд байгаа аж. Гэтэл хууль бус гар аргаар алт олборлогчдын буруутай үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн газар орхигдон үлдэж байгаа нь их байгаа гэнэ. Харин Говь-Алтай аймгийн “Тулга жаргалант” ХХК, “Халиун итгэлт” ХХК болон иргэн Д.Даваанямын идэвх оролцоогоор Есөнбулаг сумын Наран багийн Ямаан усны ам, Улаан толгой, Бухант, Чандмань сумын Элтэйн ам, Хөх сайрт зэрэг орхигдсон газруудад нөхөн сэргээх ажил хийж эхлээд байгаа аж. Саяхан тус аймгийн БОАЖГ-аас ажлын явцтай очиж танилцан үнэлэлт дүгнэлт өгсөн байна.
Э.САР