Хан-Уул дүүргийн “Туул” тосгон 13-р хорооны нутаг дэвсгэр дэх “Чөтгөрийн хонхор” нэртэй албан бус хогийн цэг хүрээгээ тэлж, ойр орчмын оршин суугч, иргэдийн бухимдлыг төрүүлэх болсон билээ.
Оршин суугчдын хэлж байгаагаар элс хайрганы карьераас элс зөөвөрлөхөөр ирсэн хүнд даацын машинууд ирэхдээ хог ачиж ирэн энд буулгадаг, мөн ойролцоох гахай шувууны аж ахуй эрхлэгчид сангас, хог хаягдлаа асгадаг ажээ.
Тус хогийн цэгийг энэ сарын 6-ны өдрөөс эхлэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Хангилцаг” ХХК цэвэрлэж эхэллээ. Энэхүү хогийн цэгийн 22 хувийг зөөж, эрүүл хөрсөөр дарах юм байна.
Хур хогноос нь салгах, цэвэрлэсний дараах хөрсний эрүүл байдлыг хэрхэн хадгалж үлдэх талаар УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын бие төлөөлөгчид, холбогдох албаныхан, дүүргийн ТҮК, тус хорооны Засаг дарга нар уулзаж ярилцсан аж.