Долоон сурагч БНСУ-ыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Долоон сурагч БНСУ-ыг зорилоо

Нийслэлийн Хан-Уул дүүрэг, БНСУ-ын урд Гёнсан аймаг Хаман сумтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, эгч дүүсийн найрамдалт харилцаа тогтоон ажиллаж байгаа билээ. Энэхүү найрсаг хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын ард иргэдийг дотно нөхөрлүүлэхэд хувь нэмэр оруулан “Сурагч солилцооны хөтөлбөр”-ийг эхлүүлж, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн долоон сурагч, хоёр төрийн албан хаагч БНСУ-ын ард түмний аж амьдрал, ёс заншилтай танилцахаар Гёнсан аймгийн Хаман сумыг наймдугаар сарын 6-ны өдөр зориод байна.
 
Тус танилцах аяллын тухай БНСУ-ын сайтад мэдээлжээ.
  
Хоёр талын “Сурагч солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд Хаман сумын ерөнхий боловсролын сургуулийн 10 сурагч наймдугаар сарын 13-нд манай улсад хүрэлцэн ирэх юм.
  
Хаман сум нь хүлэмжийн аж ахуйг дэлхийн жишигт нийцсэн технологиор амжилттай байгуулж, тарвас, амтат чинжүү, улаан лоолийн тариалалтаар улсдаа тэргүүлэгч бөгөөд, Япон болон Азийн өндөр хөгжилтэй орнуудад экспортолдог юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж