Нууц материал дамжуулсан нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Нууц материал дамжуулсан нь тогтоогджээ

Герман улс дахь НАТО-гийн Агаарын хүчний албанаас өчигдөр буюу мягмар гаригт албаны дотоод  нууц задарсан талаар мэдээлэл хийжээ. Тэд НАТО-гийн Агаарын цэргийн хүчний нэгэн албан хаагчийг  албаны дотоод  нууц задруулсан хэргээр буруутгаж байгаа хэмээсэн байна. Албаны нууц задруулсэн хэргээр ял сонсохоор болсон 60 настай Маркус Коелерийг агаарын цэргийн хүчний албан хаагчийн дотоод журмыг зөрчин, одоогоор нэр нь тодорхойгүй байгаа цэргийн аль нэг хэсэг рүү нууц мэдээлэл дамжуулсан хэмээн буруутгаж байгаа юм байна. Түүний  хувийн компьютерээс нууц мэдээлэл тараасан нотлох баримт олдсон тухай албаны хүмүүс мэдээлж байгаа юм.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж