Америкийн “Dreamworks Animation” кино компани Азийн зах зээлд зориулсан кино үйлдвэрлэх урлангаа Шанхайд байгуулахаар болсноо энэ оны өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдээд байжээ. “Dreamworks Animation”-ы албаны хүмүүсийн өчигдөр буюу мягмар гаригт хийсэн мэдээллээр тэд 20 тэрбум юань буюу 3 тэрбум ам.долларын өртгөөр уг урлангийн барилгын ажлыг Шанхайд эхлүүлэхээр болсон байна. Хятадын Синхуа агентлаг “Dreamworks Animation”-ий азийн зах зээлд зориулсан кино үйлдвэрлэж, цаашид кино ертөнцийн\ соёлын томоохон төв болох уг барилгыг 2016 онд ашиглалтанд орно хэмээн мэдээлжээ. “Dreamworks Animation”-ий уг барилгын ажлыг хариуцан ажиллах албаны хүмүүсийн мэдээлснээр Шанхайд байгуулахаар болсон кино цогцолборын газрыг дэлхийн соёлын томоохон төв болсон Нью-Йоркийн “Бродвей”, Лондонгийн “Вест-Энд”-ийн адил дэлхийд алдартай соёлын төв болгохоор зорьж байгаа гэнэ. Түүнчлэн дэлхийн хамгийн том Imax дэлгэц болоод жуулчдын нүдийг хужирлах сонин содон зүйлүүд, тансаг зоогийн газар, зочид буудлуудыг ч барих ажээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр бол 2015 онд 3.7 тэрбум ам.долларын өртгөөр байгуулж буй “Disney”-н цэнгэлдэх хүрээлэн ч бас Шанхайд нээлтээ хийх бололтой.
Э.АНХТУЯА