УИХ-ын дэд дарга нарыг сонгоно

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд дарга нарыг сонгоно

Өнөөдөр 15.00 цагаас УИХ-ын анхдугаар чуулганыг үргэлжлүүлж, УИХ-ын дэд дарга нарыг сонгохоор болжээ. УИХ дахь АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс тус бүр нэг дэд даргыг сонгох юм байна. Хэдийгээр МАН-аас дэд дарга сонгох боломжтой байсан ч хуралдаандаа орохгүй, бүлгээ байгуулалгүй хуулийн хугацааг өнгөрөөсөн тул ийнхүү дэд даргагүй хоцорч байна.

Үдээс өмнө гурван байнгын хороо хуралдаж, байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх байсан ч одоогоор хараахан хуралдаагүй байна. Одоо Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Хууль зүй, Өргөдлийн байнгын хороод даргаа сонгох юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж