Төмрийн хүдрийн экспортыг хязгаарлахыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Төмрийн хүдрийн экспортыг хязгаарлахыг анхааруулав

Төмөрлөг үйлдвэрийн гол түүхий эд болох төмрийн хүд­рийн хэрэгцээ дэлхийн зах зээлд өсөн нэмэгдэж, үнэ нь өн­гөрсөн оныхоос бараг хоёр дахин өсчээ. Харин төмрийн агууламж нунтаг болон бүхлээс нь хамааран нэг тонн нь 165-200 ам.доллар болоод байсан бол сүүлийн үед үнэ буурах хандлагатай болжээ. Хятадын ган үйлдвэрлэгчдийн эрэлт багасч байгаа нь төмрийн хүд­рийн үнэ огцом унахад нө­лөөлж байна. Дэлхийн зах зээл дэх төмрийн хүд­рийн баяжмалын үнэ 125.6 ам.доллар/тонн болсон нь сүүлийн найман сарын хамгийн доод үнэ юм. Хятадын импортын тай­лангаар Тяньжин боомтоор орж ирэх төмрийн хүдрийн им­порт 2.1 хувиар буурсан аж.
Энэ нь үнэ буурсан хэдий ч экспортоо нэмэгдүүлж болохгүйг судлаачид анхааруулж байна. Ма­най улсаас сүүлийн зургаан жи­лийн хугацаанд 37 аж ахуй нэгж өмнөд хөршид 6.9 сая тонн төм­рийн хүдэр экспортолсон гэсэн ЭБЭХЯ-ны албан мэдээ байдаг. Тэгвэл өнгөрсөн оны зөвхөн эхний 10 сард гэхэд 4.8 сая тонныг урд хөршид гаргасан гэсэн мэдээ бий. Түүнээс хойш төмрийн хүдрийн экспорт хүрээгээ тэлсээр экспортын бү­тээг­дэхүүний эхний гуравт осон. Манай улсын төмрийн хүдрийн нийт экспортын 70 гаруй хувийг “Болд төмөр Ерөө гол” компани дангаар хангах бөгөөд түүний араас Хятадын хөрөнгө оруулалттай гэх “Алтайн хүдэр” компани ордог аж. Манай улсад төмрийн хүдрийн нөөц нүүрс шиг их биш. Гэтэл нүүрснээс дутахааргүй экспортолж байгаа нь хэдэн жилийн дараа өөрсдөө царай алдах байдал руу орж байна хэмээн зарим судлаачид анхааруулж байна.

Эх сурвалж: “Өглөөний сонин”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж