Монголын эрэгтэйчүүдийн холбооноос наймдугаар сарын 8-ныг “Монголын аавуудын өдөр” болгон, долоо дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр олон хүүхэд өсгөж, хүмүүжүүлсэн аав нарт шагнал гардуулах ёслолыг “Гэрлэх ёслолын ордон”-д 11.40 цагт зохион байгуулах аж. Үүний дараа 14.00 цагт Дэнжийн мянгын албадан саатуулах төв буюу Нийслэлийн цагдаагийн газрын албадан саатуулах, баривчлах төвд хоригдож байгаа аавуудтай уулзалт хийх юм байна.
Д.ЖАРГАЛ