Лондонгийн олимпийн наадмын боксын 52 кг-д эх орноо төлөөлж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнгөрсөн шөнө ээлжит учраагаа ялснаар Монголын ширэн бээлийтнүүдээс медалийн тавцанд гарах анхны болзол хангасан билээ. Харин өнөөдөр шөнө 64 кг-д Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ медалийн төлөө тоглоно. Гурав дахь олимпийн наадамдаа оролцож буй түүний өнөөдрийн өрсөлдөгч нь рингний эзэн орон Их Британийн тамирчин, 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аваргын хошой мөнгөн медальт Том Стокер юм. Тоглолт Монголын цагаар шөнө 05.00 цагт болно.
С.ЦЭЛМЭГ