Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр кино найруулагч Г.Бадамрагчааг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нээс саатуулаад байсан. Түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь дөрвөн сар хөөцөлдсөний эцэст өнгөрсөн даваа гаригт батлан даалтад гаргажээ. Учир нь түүнний хууч өвчин сэдэрч, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул батлан даалтад гаргаж, өчигдөр эмнэлэгт хэвтүүлжээ.
Г.Бадамрагчааг ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. ТЕГ-ын албаны эх сурвалж “Г.Бадамрагчааг уран бүтээлтэй нь холбоотойгоор баривчлаагүй. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байсан учир хэрэг үүсгэн, болзошгүй хор хохирлоос сэргийлэх үүднээс таслан зогсоох арга хэмжээ авч, Г.Бадамрагчааг баривчилсан” хэмээн мэдэгдэж байсан. Түүнчлэн уг хэрэгт түүнтэй хамтран ажилладаг арав гаруй хүнийг сэжигтнээр татан шалгаж байгаа юм.
Д.ЖАРГАЛ