
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Африкийн орнуудад төрийн дээд хэмжээний айлчлалаа үргэлжлүүлж байна. Тэрбээр өчигдөр буюу пүрэв гаригт ӨАБНУ-ын Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзалт хийсэн бөгөөд уулзалтын үеэр дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа Дархлал хомсдлын олдмол хам шинж буюу ДОХ-ын асуудлыг хөнджээ. Өмнөд Африк нь НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн гишүүн орны нэг бөгөөд АНУ-ын Засгийн газраас тус улсыг Сирийн асуудалд нааштай хандана гэдэгт итгэл төгс байгаагаа айлчлалын үеэр илэрхийлсэн байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Клинтон одоогоор Кени, Малави, Өмнөд Судан, Уганда гэх мэт нийт 12 оронд төрийн дээд хэмжээний айлчлал хийгээд байгаа аж. Харин ирэх өдрүүдэд түүний айлчлал Нигери улсад үргэлжилэх гэнэ. Нигерт хийсэн айлчлалаараа тэрбээр Сири улсад болж буй цус асгаруулсан зэвсэгт мөргөөлдөөний талаархи асуудлыг онцлон авч үзэх юм байна.
Э.АНХТУЯА