Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпийн XXX наадам Их
Британийн нийслэл Лондон хотноо арван хоёр дахь өдрөө үргэлжиж байна. Өчигдөр боксын 60 кг-д өрсөлдсөн ОУХМ Н.Төгсцогт хүрэл медалийн болзол хангаж мөнгөн медалийн төлөө ирэх бямба гаригт /07.11 -03.30 цагт/ тоглох билээ. Харин өнөөдөр чөлөөтийн тэмцээн эхэлж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 48 кг-д Д.Отгонцэцэг, 63 кг-д С.Батцэцэг нар зодоглох билээ. Мөн боксын 64 кг-д ОУХМ У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө тоглоно.

Арван нэгэн өдрийн дараах байдлаар нийт 65 улс ямар нэгэн медаль аваад байгаа бөгөөд манай улс жудогийн мөнгө, хүрэл медалийн амжилтаар 49-р байр эзлээд байна.
Олимпийн тэнгэрт Монгол төрийн дуулал олонтаа эгшиглэж, Монгол төрийн далбаа олонтаа мандах болтугай!