Иргэн та өөртөө зориулан мод тарина уу

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Иргэн та өөртөө зориулан мод тарина уу

Мод тарих технологийн зааварчилгаа-эко сургалтууд, төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны үзэсгэлэн, тарьц, суулгацын худалдаа, урлаг соёлын тоглолт зэргийг хөтөлбөртөө багтаасан “НОГООН ХОТ АЯН-2010” өдөрлөг Сүхбаатарын талбайд өнөөдөр 12 цагаас болно.
Энэ өдөрлөгийн хүрээнд тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа Чингэлтэй дүүрэгт Эрх чөлөөний талбайд, Сүхбаатар дүүрэгт Оюутны талбайд, Сонгинохайрхан дүүрэгт Цамбагарав үйлчилгээний төвийн талбайд, Баянгол дүүрэгт Байгаль эх төвийн талбайд, Баянзүрх дүүрэгт Сансар үйлчилгээний төвийн талбайд, Хан-Уул дүүрэгт Ажилчны алдар талбайд зохион байгуулна. Мөн энэ үеэр хөрс, хар шороог 9912-7455, 9987-6641 утсуудаар холбогдон захиалгаар хүргэж үйлчилэх гэнэ. Мөн мод тарих, төгөл байгуулах ажил маргааш бүх салбарт бүтэн өдрийн турш үргэлжилнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж