“Centrallia 2012” чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

“Centrallia 2012” чуулга уулзалт болно

Канадын Манивота мужийн Виннипэг хотноо ирэх аравдугаар сарын 10-12-нд “Centrallia- 2012” олон улсын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт болно. Жил бүр зохион байгуулдаг тус бизнес уулзалтаар тээврийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, эрчим хүч, байгаль орчны аж үйлдвэр, уул уурхай, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүд чуулах ба энэ чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой ажээ. Мөн чуулгын хүрээнд томоохон үзэсгэлэн зохион байгуулдаг байна.

Тус арга хэмжээнд Монголын бизнес эрхлэгчид оролцох боломжтой бөгөөд оролцох хүсэлтэй аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд наймдугаар сарын 14-нийг хүртэл бүртгэж байна. Энэ нь олон улсын чанартай бизнес уулзалт учир дээрх хугацааны дотор бүртгүүлж, визэндээ орох шаардлагатай гэдгийг МҮХАҮТ-ээс сануулав.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж