Өсвөр үеийнхэн ундны усаа аврах аянд нэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Өсвөр үеийнхэн ундны усаа аврах аянд нэгдэв

Өсвөр үеийн “Мөрөөдлийн түлхүүр” хөдөлгөөнийнхөн ”Инээмсэглэж буй Туул гол” аян өрнүүлэхээр болжээ. 300 гаруй хүүхэд, залуусыг нэгтгэсэн тэд наймдугаар сарын 15-наас аянаа эхлүүлэх гэнэ. Аян “Ирээдүйгээ аварцгаая” уриан дор үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд Тэрэлжийн гүүрний ойролцоох 500 кв.метр талбайн хогийг цэвэрлэж, хуванцар сав зэрэг хаягдлыг хоёрдогч түүхий эд авах цэгт тушааж, мөнгө цуглуулах гэнэ. Эндээс цугларсан мөнгийг Хүүхдийн халамжийн төвд хандивлах ажээ.

Ундны усны аюулаас эх орноо хамгаалахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, эх оронч үзлийг хойч үеийнхэндээ төлөвшүүлэх зорилготой аян энэ оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх аж.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж