Майкл Жэксоны эдэлж хэрэглэж байсан хувцас, Гитлерийн хөлөглөн давхиж явсан лимузин гээд алдартнуудын хэрэглэж байсан зүйлс дуудлага худалдаанд өндөр үнэ хүрэх нь олонтаа. Тэгвэл саяхан нэгэн алдартны дутуу татсан тамхийг 7000 ам.доллараар үнэ хаялцуулан худалджээ. Тэр нь Британийн агуу удирдагч, Ерөнхий сайд асан Уинстон Черчилийн дутуу үлдээсэн тамхи гэнэ.
Ноён Черчиль уг тамхийг 1941 онд нэгэн уулзалтын үеэр дутуу татаад орхисон бөгөөд тухайн үед хэн нэгэн тамхийг авч хадгалсан нь ийнхүү 70 жилийн дараа 7000 ам.долларын үнэд хүрчээ.
Т.МӨНХТҮВШИН