Ираны мөнгөн тэмдэгтийн ханш суларчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Ираны мөнгөн тэмдэгтийн ханш суларчээ

Ираны мөнгөн тэмдэгт риалын ам.долларын эсрэг ханш суларч, доод хэмжээндээ хүрчээ. Нэг өдрийн дотор риалын ханш таван хувиар унаж, 21500 риал нь нэг ам.доллартай тэнцэж байна. Мөнгөн тэмдэгтийн ханшийн энэ уналтад Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг авч хэрэгжүүлж буй Барууны орнуудын  хориг ихэд нөлөөлжээ. АНУ болон Европын орнууд Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна хэмээн сэжиглэж, үүнийг буруутгаж байгаа бол Ираны зүгээс тэдний энэ хардалтыг няцаасаар байгаа билээ. Энэ асуудлаас үүдэн Европын холбоо Ираны газрын тосны импортод хориг тавьж, долдугаар сарын 1-нээс хориг хэрэгжиж эхэлсэн юм. 

Өнгөрсөн ням гаригт Ираны төв банкны захирал Махмуд Бахмани ханшийн мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр ам.долларын ханш өссөн гээд, тоо баримтыг дурдаагүй байна. Ам.доллартай харьцах риалын ханш өссөөр байгаа тул Иранд  эм тариа, хоол хүнсийг гаднаас авах гэх мэт шаардлагатай тохиолдолд л ам.долларыг ашиглаж байгаа гэнэ. 

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж