Монголбанк валютын дуудлага худалдаа явуулав

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Монголбанк валютын дуудлага худалдаа явуулав

Монголбанк хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг өнөөдөр /наймдугаар сарын 7/ зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас ам.доллар болон юань худалдан авах санал ирсэн аж. Монголбанкны зүгээс 1355.50 төгрөгийн хаалтын ханшаар 30.825 сая ам.долларыг арилжааны банкуудад худалджээ.  Харин юанийн дуудлага худалдаагаар 212.90 төгрөгийн хаалтын ханшаар 60 сая юань худалдсан байна.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг Монголбанк долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж