Амралтын өдрүүдэд гурван хүн усанд осолджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд гурван хүн усанд осолджээ

Энэ
жил хур бороо элбэг байгаа тул гол мөрний усны төвшин нэмэгдэж, үерийн
хэмжээнд хүрээд буйг холбогдох байгууллагаас  анхааруулсаар байгаа ч
иргэд гол усанд осолдож, амиа алдах тохиолдол буурахгүй байгаа аж.
Өнгөрсөн амралтын өдүүдэд нийслэл, орон нутагт гурван хүн усанд
осолджээ. Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дахь Хар усан тохойд 27
настай эмэгтэй унаж, амиа алдсан байна. Түүнчлэн Баянхонгор сумын Түйн
голд осолдсон 28 настай эрэгтэйн цогцсыг тус аймгийн Онцгой байдлын
хэлтсийн аврагчид өнгөрөгч ням гаригт олжээ. Мөн сүүлийн өдрүүдэд Онцгой
байдлын албанд “Гол усанд боогдлоо, Машин шаварт суулаа” гэсэн дуудлага
их ирж байгаа талаар мэдээлсэн  байна.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж