Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 53.5 хувийн ирцтэйгээр эхэллээ. Одоо тус хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Ингэхдээ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг томилуулах тухай санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Цог танилцуулж байна. Тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ц.Цолмонг нэр дэвшүүлээд байгаа билээ. Байнгын хорооны даргад нэр дэвшигч Ц.Цолмон нь цахилгааны инженер мэргэжилтэй, эдийн засгийн ухааны доктор, орос, англи хэлтэй юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж