Ц.Цолмонг нэр дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Ц.Цолмонг нэр дэвшүүллээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо сая хуралдлаа.

Хуралдааныг эрхэм гишүүн Л.Цог даргалсан юм. Хуралдаанд оролцсон 13 гишүүний 100 хувийн саналаар тус байнгын хорооны даргад “Шударга ёс” эвслийн гишүүн Ц.Цолмонгийн нэрийг дэвшүүллээ.

Одоо чуулганы хуралдаан болох гэж байна. Түүгээр УИХ-ын Төсөв, Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын дарга нарыг батлах юм.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж