“Жон Коффи” эмнэлэгт хэвтжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

“Жон Коффи” эмнэлэгт хэвтжээ

Оскарын шагналт, алдарт “Green Mile” буюу “Ногоон бүс” киноны Жон Коффи гэх “том эр”-ийн дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Майкл Кларк Дункан зүрхний шигдээс өвчний улмаас эмнэлгийн хяналтад байгаа аж. Өдгөө 54 настай тэрбээр нэг сар орчмын өмнөөс бие нь өвдөж, удмаар эмч нар түүнийг зүрхний шигдээсээр өвдсөн болохыг тогтоосон байна.

Майклийг эмнэлэгт байх хугацаанд найз бүсгүй Омароса Манигаулт нь асарч байгаа юм байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс өмнө тэрбээр Лос-Анжелес дахь гэртээ амарч байсан аж. Харин түүнийг ийнхүү өвчнөө эмчлүүлж байх хооронд шүтэн бишрэгчид нь түргэн хугацаанд өвчнөө эмчлүүлж, эдгэрээсэй хэмээн сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, олон мянган чин сэтгэлийн үгнүүдийг түүний Twitter хуудас руу нь илгээсээр байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж