Мартах, үл мартах юунаас болдог вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Мартах, үл мартах юунаас болдог вэ?

Та бид тэртээ олон жилийн өмнө болсон зарим зүйлийг “өнгөт”-өөр эргэн санадаг атлаа саяхны бүр өчигдрийн зарим зүйлсээ мартчихаад зовдог. Үүний учир нь юу вэ?
Учир нь та бидний тархины мэдээлэл хадгалагдах, эргэн санах ой сэтгэл хөдлөл, мэдрэмжтэй салшгүй холбоотой байдаг гэнэ. Нэг ёсондоо бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн бүх зүйлс бидний санаанд тодоос тод хадгалагдан үлддэг байна. Сайхан, муухай ямраар байх нь хамаагүй. Тиймээс та мартахыг хичээсэн ч зарим нэг таагүй зүйлсээ мартаж чадахгүй нь зовдог үүнтэй холбоотой.

Харин хүн яагаад мартдаг вэ?
Бидний сэтгэлд хангалттай мэдрэмж төрүүлээгүй, бидний анхаарлыг татаагүй зүйлсийг бид мартдаг гэнэ.
Үүн дээр тулгуурлан эрдэмтэд хүний ой тогтоолтыг хэрхэн сайжруулах, ямарваа нэгэн зүйлийг сайтар тогтоохын тулд яах хэрэгтэй талаар сонирхолтой зөвлөмж гаргажээ.

1.Тасралтгүй үргэлжлүүл
Ямарваа нэгэн зүйлийг дуусгалгүйгээр орхих нь тэр зүйлээ дахин эхнээс нь хийх шаардлагатай болно гэсэн үг. Тиймээс аль болох тасралтгүй үргэлжлүүл. Бүгдийг дуусгасны дараа л нэг мөсөн сэтгэл тайван амраарай. Ажлынхаа дундуур босч суун, огт өөр зүйл хийн сэлгүүцэн, эргэж суун ажлаа хийнэ гэвэл бүтэшгүй зүйл.

2. Тод өнгө
Өнгө бол хөгжимтэй адил таны оюун ухаанд нөлөөлж чадах хүчтэй. Тиймээс та цээжлэхийг хүссэн материалаа өнгийн харандаагаар тодотгон тэмдэглэж, эсвэл өнгө өнгийн цаасан дээр бичээрэй.

3. Тархиа амраа

Насанд хүрсэн хүний тархины анхаарал төвлөрөлт сайн, үр бүтээлтэй байх хугацаа 25 минут л байдаг байна. Ийд аливаа тогтоох зүйлээ 20-30 минут давтаад 10 минут амрах хэрэгтэй. Ингээд амс хийсэн 10 минутанд хүний тархины ажиллагаа буцаад хэвийн байдалдаа буцаж орж чаддаг гэнэ.
Тархины тэжээл юу болохыг та мэдэх үү. Бясалгал. Тархи огтхон ч амралтгүй үргэлж мөнхийн ажиллаж байдаг. Та юу ч бодохгүй байх гэд хичээгээд үз дээ. Хэдэн секунд тэсч байна вэ? Үүнээс та тархиа ямар их, чөлөө завгүй ажилладгыг ойлгож авсан биз. Тиймээс таны хамгийн гол тэжээл бол амралт. Бясалгал хийж тархиа амрааж сур.

4. Бидний тархи сониучхан
Тиймээс судалж байгаа зүйлтэйгэ холбоотой асуултуудыг жагсааж бич. Тэгээд үүндээ хариулах маягаар ажиллавал илүү үр дүнтэй, хурдан байх болно.

5. Цэвэр агаар амьсгал.
Агаар дутагдснаас бие тань суларч, идэвхи буурдаг. Таны бие ямар байна тархи тань мөн адил болно. Тиймээс агаар амьсгалж биеэ сэргээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж