Ах, дүү хоёрын төрсөн өдөр нэг өдөр тохиодог аж

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Ах, дүү хоёрын төрсөн өдөр нэг өдөр тохиодог аж

Улсын их хурлын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга болон “Женко” группын ерөнхийлөгч Х.Баттуул нарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Нэгэн цагт их спортын дэвжээнээ ноёрхож, дэлхий тавцанд улс эх орныхоо нэрийг цуурайтуулан явсан эдгээр эрхмүүд тэрсхэн өссөн ах дүүс бөгөөд төрсөн өдөр нь ч нэг өдөр тохиодог аж. Энэ зурган дээр өдгөө УИХ-ын эрхэм гишүүн Х.Баттулга самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалиа, дүү Х.Баттуул нь дэлхий сайн санааны тоглолтын аваргын алтан медалиа энгэртээ зүүсэн байна.
Ах нь самбо, жүдо бөхөөр барилдаж, анхны орсон ДАШТ-дээ  амжилт гарган аварга болсон удаатай бол дүү Х.Баттуул нь Монголын тамирчдаас сайн санааны наадмын аварга хэмээх эрхэм цолын хүртсэн цорын ганц тамирчин юм. Ямартай ч дэлхийн дэвжээнээ хөлс хүчээ урсгаж явсан гавьяат тамирчин Х.Баттулга өдгөө улс төрд хүчин зүтгэж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж буй бол дүү Х.Баттуул нь 3500 хүнийг ажлын байраар хангадаг улсдаа тэргүүлэгч ажил олгогч болжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж