АНУ Өмнөд Африкт хоёр тэрбумын зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

АНУ Өмнөд Африкт хоёр тэрбумын зээл олгоно

АНУ Өмнөд Африкт сэргээгдэх эрчим хүчний хамтарсан үйлдвэр барихад зориулж хоёр тэрбум ам.долларын зээл олгохоор болжээ. Өнөөдөр энэ тухай АНУ-ын Экспорт–Импорт банкны захирал Фред Хокберг мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр маргааш Йоханнесбург хотноо Өмнөд Африкийн албаныхантай уулзах үеэр гэрээг баталгаажуулж, гарын үсэг зурах юм байна. Зээл олгох асуудлыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Өмнөд Африкт айлчлах үеэрээ хэлэлцэж, шийдвэрлэжээ. 

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж