Ч.Баттуулын хэргийг дахин шалгана

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Ч.Баттуулын хэргийг дахин шалгана

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг зургаан удаа буудаж хөнөөсөн Ч.Баттуулд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Энэ хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байсан юм.

Хэргийг сануулахад, Ч.Баттуул гэгч эмэгтэй нь Жон Мартин Кийнийг “Хамтарч бизнес хийе” хэмээн Монголд авчирсныхаа маргааш буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогийн ойролцоо аваачиж хөнөөн, цогцсыг нь нуусан байсныг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд илрүүлсэн. Түүний үйлдсэн хэрэгт холбогдуулан найз залуу болон ахыг нь шалгасан ч холбогдолгүй нь тогтоогдсон юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж