Америкт ажилгүй иргэдийн тоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Америкт ажилгүй иргэдийн тоо өсчээ

АНУ-ын Хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн идэвхитэй ажил хайж буй иргэдийн тоо 365 мянгад хүрчээ. Ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн долоо хоногт улирлын хүчин зүйлээс шалтгаалан өссөн талаар албаны хүмүүс өнгөрсөн пүрэв гаригт мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар ажил идэвхитэй хайж байгаа иргэдийн тоо 8000-аар нэмэгдсэн байна. Дээрх тоо энэ оны өнгөрсөн тавдугаар сарын 31-нээс хойш нэмэгдсээр өнөөдрийн байдалд хүрчээ. Ийнхүү албаны хүмүүсийн мэдээлснээр ажилгүй иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа юм байна. Гэсэн хэдий ч эдийн засагчид ирэх саруудад ажилгүй иргэдийн тоо буурна хэмээн найдаж байгаа юм байна. Түүнчлэн Америкийн Засгийн газар ирэх саруудад ажилгүйдлийн төвшинг 8.2 хувиар бууруулахаар төлөвлөөд байгаа аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж