Гэмт хэргийн шинжтэй 50 гомдол шийдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Гэмт хэргийн шинжтэй 50 гомдол шийдвэрлэжээ

Ховд аймгийн хэмжээнд долдугаар сарын байдлаар нийт найман гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь ангилж үзвэл, бусдын бие махбодид гэмтэл учруулсан нэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гурав, бусдыг амиа хорлоход хүргэх гурав, иргэд аж ахуйн нэгж, албан байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 50 гомдол мэдээлэл хүлээн авч, хуулийн хугацаанд 100 хувь шийдвэрлэсэн байна. Долдугаар сард зөрчил гаргасан 315 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, жижгээр танхайрсан зөрчилд дөрвөн хүнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчилж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн жолоочийн эрхийг хасч, зөрчил гаргасан 10 хүнийг 124 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.

А.Бямбасүрэн /Ховд/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж