![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/6f5fbaa957439b17/51e481410002ba63original.jpg)
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдахаар “Б” танхимд тов зарлагдсан ч гишүүдээ хүлээн хуралдааныг эхлүүлж чадаагүй байна. Энэ нь байнгын хороодын хуралдаан давхцсантай холбоотой бололтой. Яг одоо УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болох гэж байна.
Харин УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороог энэ удаад ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл удирдахаар болоод байна. Одоогийн байдлаар хуралдаан болох танхимд хуралдаан даргалагч болон УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нар л ирсэн бөгөөд бусад гишүүдээ хүлээж сууна.
Г.ДАРЬ