Малчдын өдөрлөг болов

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Малчдын өдөрлөг болов

Булган сумын ИТХ, Засаг даргын Тамгын газраас саяхан “Малчдын өдөрлөг” зохион байгуулжээ. Өдөрлөгөөр сумын ИТХ-ын болон Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас бодлого чиглэл, үйл ажиллагаагаа сурталчилж, иргэдийн санал бодлыг сонсон хүлээн авчээ. Мөн  Нийгмийн даатгалын хэлтэс, ХААН банк, аймгийн төв номын сангийн төлөөлөл оролцсон байна. Энэ үеэр бөх барилдуулж, даага уралджээ. Сумын хэмжээнд 51,4 мянга гаруй малтайгаар 390 шахам малчин өрх аж төрдөг бөгөөд сумын нийт өрхийн 10 орчим хувийг эзэлдэг байна. Ийнхүү малчдад  зориулан өдөрлөг зохион байгуулсан нь малчин өрхийн талархлыг хүлээжээ.

                                                                                                             Ж.Мөнх-Очир    / Булган /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж