Ким Кардашиан жин хаяхаар шийджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан жин хаяхаар шийджээ

Америкийн нэрт жүжигчин, топ модель, телевизийн хөтлөгч Ким Кардашиан сүүлийн үед хоолны дэглэм барьж, турах арга хэмжээ авах болжээ. Түүний турах төлөвлөгөө нь өөрийнх нь боловсруулсан тураах дэглэм аж. Ким дасгал сургуулилт хийж, хоолны дэглэм барьснаар түргэн хугацаанд турах боломжтой хэмээн үзэж байгаа гэнэ.

Нарлаг Майамид найз залуу Канье Уэсттэй амарч буй Кимийн жин хаях төлөвлөгөөний нэгээхэн хэсэг нь хайрт нь аж. Канье хайртдаа тусалж, өдөр бүр дэм өгч байгаа гэнэ. Өөрийн зохиосон турах төлөвлөгөөнийхөө ачаар Ким ямартай ч дөрвөн кг жин хаяж чаджээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж