Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн ажлын хэсэг өчигдөр хуралдсан байна. Энэ үеэр ажлыг хэсгийн зорилтууд, бүтэц, үйл ажиллагааг хэлэлцсэнээс гадна дэд ажлын хэсгийг байгуулжээ. Уг хуралдаанд Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Монгол банк, арилжаанд оролцдог брокерууд, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдлага болон мэргэжилтнүүд оролцсон байна.
У.БОЛОР