Э.Бат-Үүлийг нийслэлийн Засаг даргаар батламжиллаа

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүлийг нийслэлийн Засаг даргаар батламжиллаа

Монгол
Улсын Ерөнхий сайд С.Батболдод өчигдөр НИТХ-ын дарга Д.Баттулга
нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлсэн Э.Бат-Үүлийг батламжлуулах тухай
тогтоолыг өргөн барьсны дагуу өнөөдөр гүйцэтгэх засаглалын тэргүүн
С.Батболд хотын даргыг батламжиллаа. НИТХ-ын ээлжит бус хуралдаан
өчигдөр болж, нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг нийт
төлөөлөгчдийн 97,6 хувийн саналаар нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлсэн билээ.

Ийнхүү эзэнгүй болоод байсан нийслэлийн ажил өнөөдрөөс цэгцрэх боломжтой боллоо.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж