Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос батламжаа гардан авсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлийн замын хөдөлгөөнийг зохицуулахаас ажлаа эхэлнэ гэлээ.
Тэрбээр батламжаа гардсаныхаа дараа “Юунаас ажлаа эхлэх вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Хамгийн түрүүнд хийх ажил нүдэн дээр ил байна. Зам засварын ажилтай уялдаад ямар хүнд байдал үүссэн нь ил байна. Замын хөдөлгөөний үйл ажиллагааг яаралтай ойрын үед зохицуулах ёстой. Өвөлжилтийн бэлтгэлийн талаар сэтгэл зовоосон мэдээллүүд байна. Ийм тулсан ажлуудад ханцуй шамлан орно” гэлээ.
Тэрбээр сая Нийслэийн төр, захиргааны “Хангарьд” ордонд очиж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн тамга тэмдгээ хүлээн авлаа.
Д.ОЮУН