
Монгол Улс, Европын Холбоотой байгуулах ТХАХ-ийн хэлэлцээг албан ёсоор 2009 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо эхлүүлсэн бөгөөд эхний шатны хэлэлцээг хэлэлцээг 2010 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотод, хоёр дахь шатны хэлэлцээг 2010 оны гуравдугаар сард Брюссель хотод тус тус амжилттай хийсэн байна.
Энэхүү гурав дахь шатны хэлэлцээг тэргүүлэх Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Болор хэлэлцээ хийхээс өмнө Европын Комиссийн Монголыг хариуцсан хэлтсийн дарга Ф.Жессен-ийг 10.00 цагт хүлээн авч ганцаарчилсан уулзалт хийх талаар ГХЯ-ны хэвлэлийн албанаас мэдээллээ.