Чуулганы хуралдааныг 17.00 цагт зарлав

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдааныг 17.00 цагт зарлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.40 цагийн орчимд эхэлж, нийт долоо байнгын хороог байгуулж, завсарласан юм. Энэ хооронд байнгын хороод хуралдаж, дарга нараа сонгон асуудлаа чуулганд оруулж ирэх үүрэг хүлээсэн билээ. Харин үдээс хойш хуралдах чуулганыг 17.00 цагт зарласан байна. Одоогийн байдлаар УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хороодын даргад УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Ц.Даваасүрэн нарын нэрийг тус бүр санал болгон, дэмжээд буй юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж