Ц.Даваасүрэнг Төсвийн байнгын хорооны даргад дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Ц.Даваасүрэнг Төсвийн байнгын хорооны даргад дэвшүүлэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Бие даагч гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Төсвийн байнгын хорооны даргаар томилуулахаар санал болгосныг тус байнгын хороонд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд “Ц.даваасүрэн гишүүн нь өмнөх парламентад Төсвийн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байсан, туршлагатай. Тиймээс дэмжих нь зөв юм аа” гэж хэлж байв. Тиймээс эл асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж