“Sunset 2012” шоу найм дахь жилдээ энэ сарын 10-нд “Монгол шилтгээн” цогцолборт болох гэж байна. Энэ жилийн шоу нь урьд жилүүдийнхээс тун онцлогтой. Учир нь электроник задгай шоуг 3D буюу гурван хэмжээст зурагшилтай, тайз засалтаараа өвөрмөц байх юм байна. Шоуны үеэр мэргэжлийн DJ, загвар өмсөгчид, тийрэлтэт завь, галын наадам болон шилдэг усны хувцастай бүсгүй шалгаруулах наадам болох юм байна. Наадмын тасалбарын үнэ 15 мянган төгрөг гэнэ.
Д.ЖАРГАЛ