Хонгор сумын ЗДТГ-т тоот хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Хонгор сумын ЗДТГ-т тоот хүргүүлэв

Хонгор сумын нутаг дэвсгэр Хүйтний гол, Цэхэр цөөрөм гэх газруудад ашигт малтмал олборлосоны улмаас эвдэрсэн газруудад нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хууль бусаар алт олборлож байгаа талаарх мэдээлэл Дархан-Уул аймгийн БОАЖГ-т олноор ирэх болжээ. Тиймээс тус газрын удирдлагууд уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, зөрчил гаргасан нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, Эрэл ХХК-ийн олборлолт хийсэн газарт хууль бусаар хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр арга хэмжээ авах талаар Хонгор сумын ЗДТГ-т албан тоот хүргүүлсэн байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж