Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод өчигдөр НИТХ-ын дарга Д.Баттулга нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлсэн Э.Бат-Үүлийг батламжлуулах тухай тогтоолыг өргөн барьсны дагуу өнөөдөр гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболд хотын даргыг батламжиллаа. НИТХ-ын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг нийт төлөөлөгчдийн 97,6 хувийн саналаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлсэн билээ.
Ийнхүү эзэнгүй болоод байсан нийслэлийн ажил өнөөдрөөс цэгцрэх боломжтой боллоо.
Т.МАША