Шанхайд 200 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Шанхайд 200 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

БНХАУ-ын Шанхай хотын зүүн хэсгээр далайн эрэг дагуух нутгаар энэ долоо хоногт “Haikui” хар салхи дайран өнгөрөх тухай цаг уурчид сануулжээ. Энэхүү хар салхи нь 2005 оноос хойшхи хамгийн хүчтэй салхи байх төлөв анзаарагдсан тул Хятадын эрх баригчид Шанхай хотын 200 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. 2005 онд Шанхайд “Matsa” гэх хар салхины улмаас долоон хүн нас барж, ихээхэн хохирол амч байсан аж. 

“Haikui” хар салхи нь Шанхайн зүүн хэсэгт орших  Жэзян мужийг дайран өнгөрөхдөө хөрсний нуралт үүсгэжээ. Эрх баригчид хар салхинаас өмнө 130 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж амжжээ. Өнгөрсөн мягмар гаригт “Haikui” хар салхи Нинбо хотыг дайрч өнгөрсөн бөгөөд 330 км/цагийн хурдтай байсан гэнэ. Уг хар салхй Жэзян мужийг дайран өнгөрөх үеэр далайд гарсан 30 мянга гаруй хөлөг онгоцыг эрэг рүү буцаан дуудсан бол Шанхайд хар салхинд өртөж болзошгүй хэсгийн төмөр замын хөдөлгөөнийг зогсоожээ. 

“Haikui” хар салхи Хятадын зүүн хэсгийн Зянсу, Аньхой, Хөбэй аймгуудыг мөн дайран өнгөрсөн байна. Салхины улмаас нийт 23 хүн амь үрэгджээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж