Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаад байсан Т.Батзаяа гэгчид холбогдох хэргийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцлээ. Хуралд шүүгчээр Ш.Есөн-Эрдэнэ, улсын яллагчаар Т.Оргил-Очир нар оролцсон байна. Улсын яллагчийн зүгээс түүнийг Эрүүгийн хуулийн 126.2.4-т зааснаар насанд хүрээгүй хүнийг хүчирхийлсэн хэмээн буруутгаж, 6.7 жилийн хорих ял төлөвлөсөн байна. Харин шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд, Т.Батзаяад 3.6 жилийн хорих ял оноожээ.
Д.ЖАРГАЛ