J.Lo залуу амрагаасаа салахгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

J.Lo залуу амрагаасаа салахгүй гэжээ

Дуучин Женнифер Лопез аль хэдийнэ гэр бүлийнх нь гишүүн болсон залуухан амраг Каспер Смарт болон ихрүүд Макс, Эмми нарын хамт өчигдөр паркаар зугаалжээ. Өдгөө 25 настай бүжигчин залуу Каспер дэлхийн урлагийн тайзнаа өөрийн гэсэн байр суурьтай Женниферийн шинэхэн хайрын романсын эзэн, мөн сайн аавын дүрд гаргууд тоглодог нэгэн бололтой. Тэр Женниферийн хүүхдүүдийг халамжилж, тэднийг үргэлж энгэртээ тэврэн, яг л хүүхдүүдийн эцэг нь мэт дотно уур амьсгалыг бүрдүүлж яваа нь паппарацид өртжээ.

Өнгөрсөн долдугаар сарын 24-нд тохиосон Женнифер Лопезийн 43 насны төрсөн өдрийн баярыг тэмдэглэхээр Каспер “Market America” компанийн эзэмшлийн “Utopia III” хөлөг онгоцыг түрээслэн авахаар төлөвлөж байжээ. Гэсэн хэдий ч Нью-Йоркт болсон нэгэн порно шоуг үзэхээр яваад амрагийнхаа төрсөн өдрийн баярыг ойшоогоогүй тухай “People” сэтгүүл мэдээлжээ. Хосуудын талаар ийм таагүй мэдээлэл тархсанд Женнифер ихэд дургүйцэж, өмгөөлөгчөөрөө дамжуулан дээрх ташаа мэдээлэл залруулга хийхийг хүссэн гэнэ. J.Lo залуу амрагаасаа харилцаагаа таслах тухай цуурхал нэг хэсэг дэгдсэн ч дуучин бүсгүй үүнийг эрс няцаасан юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж